Манай банк бус санхүүгийн байгууллага нь 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Санхүүгийн Зохицуулах Хорооны 162 тоот тогтоолоор Санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 146 тоот тогтоолоор итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус авч банк санхүүгийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
2018 онд “Баянзүрх дүүрэг” салбар 2019 онд “Сонгинохайрхан дүүрэг” салбараа тус тус нээж харилцагчдадаа улам ойртож 3 салбараар дамжуулан зээлийн үйл ажиллагаагаа явуулж байна.
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос жил бүр оны шилдгүүдээ шалгаруулан олгодог Алтан од арга хэмжээнээс 2019 онд “Оны шилдэг санхүүгийн хүртээмжтэй байгууллага”-р шалгарч “Алтан од” цомын эзэн болсон.
2019 оноос Үндэсний дата төвтэй гэрээ байгуулж Төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг нэвтрүүлж, 2022 оноос Танилт нэвтрэлтийн нэгдсэн систем ашиглах гэрээ байгуулж харилцагчдадаа зээлийн үйлчилгээг шуурхай үзүүлж байна.
Манай улсын санхүүгийн зах зээл хурдацтай хөгжиж байгаа боловч ард иргэдэд амьдралаа дээшлүүлэх, богино хугацаанд санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилгоор уян хатан нөхцөлтэй зээлийн санхүүжилтийн хангагдаагүй хэрэгцээ байсаар байна. Иймээс бид харилцагчдадаа байнга сонсож тэдгээрийн санхүүгийн хэрэгцээг хангаж чадахуйц уян хатан нөхцөл бүхий зээлийн үйлчилгээг санал болгон ажиллахыг зорьж байна.
Бид үргэлж хамтын хүчээр аливаа ажилын ард гардаг бөгөөд манай байгууллагууллагын нэгээхэн чухал хэсэг юм
Бид үргэлж аз жаргалтайгаар ажлыг хийдэг бөгөөд та бүхнийасуудлыг хамтдаа шийдэж өгнө
Бид халуун дотно мэдрэмжийг таньд өгөхдөө баяртай байдаг. Үргэлж эерэг, үргэлж хамтдаа, үргэлж шинэлэг байна.
Бид нөхцөл байдал, цаг агаар, салхины чигийг өөрчилж чадахгүй ч өөрийгөө өөрчилж чадна. Үргэлж эерэг, үргэлж хамтдаа, үргэлж шинэлэг байна